Jump to content

User:Munkhbadrakh mt

From Wikipedia, the free encyclopedia

Бүрхэг л байсан ирээдүйг минь

Бүр тодортол хүслээ надад ивэлгэж

Холхон харагдах жаргалыг

Ойрхон болтол сүсэглэж

Ээжий минь намайг энэ хүргэсэн

Ээжий минь намайг хүн болгосон Ээжийнхээ дэргэд байхдаа

Эрхэлж нялхарч аваарай

Ээжээсээ холдоод явчихаар

Энэ орчлон догшин болчихдог юм Ээжийн тухай шүлэг:

Бүрхэг л байсан ирээдүйг минь

Бүр тодортол хүслээ надад ивэлгэж

Холхон харагдах жаргалыг

Ойрхон болтол сүсэглэж

Ээжий минь намайг энэ хүргэсэн

Ээжий минь намайг хүн болгосон Ээжийн тухай шүлэг:

Та бурханаас илүү үнэн бас ачтан

Бусад хэнтэй ч үл дүйх эгэл гайхамшиг

Таныг магтъя гэхүй

Магтаалын үг дутаж самгардана

Үгээр өргөж хүндлэе гэхүй

Та миний таашгүй совинт амьдарлын гэгээ

Та миний давтагдашгүй амжилтын ундраа Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ

Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай

Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод

Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай Бусдаас онцлох зүйлгүй ч эгэл жирийн

Бурхан биш ч зүйрлэх аргагүй ер бусын

Буян бялхсан хайрын дээд тэнгэр мэт шүтээн минь

Би би…. хүмүүний дээд ээжтэй хүн шүү дээ.