Jump to content

Talk:8th Arjia Rinpoche

Page contents not supported in other languages.
From Wikipedia, the free encyclopedia

Untitled

[edit]

It looks as if texts in other languages were added that might be translation--Rédacteur Tibet (talk) 19:24, 5 March 2009 (UTC)[reply]

Dear Dukurja. You have added two text in japanese: アジャ・リンポチェ and mongol:Ажаа гэгээний танилцуулга at the end of the page Arjia Rinpoche Can please confirm that you would like in fact to create ja:アジャ・リンポチェ and uk:Ажаа гэгээний танилцуулга ? Many thanks. --Rédacteur Tibet (talk) 21:18, 6 March 2009 (UTC)[reply]

アジャ・リンポチェ

 アジャ・リンポチェはチベット仏教のモンゴル人高損。1950年、チベットのアムド地方(現青海省)のモンゴル遊牧民の家に生まれる。2歳の時チベット仏教の四大宗派の一つゲルク派の創始者であり大改革者・ツォンカパの父の転生者として認定された。チベット仏教で「リンポチェ」とは活仏の転生者に与える称号。60年代の文化大革命の波に翻弄されるも仏教修行を絶えることなく懸命に続け、ツォンカパの生誕地に建てられた名刹クンブン僧院の僧院長に任命された。寺院の改装、地方の災害対策、伝統的医学の医師の地方派遣、子供たちの校舎建設など数多くの革新的なプロジェクトを成功させる。1998年、中国宗教協会の会長職の要請を辞退しアメリカへ亡命。現在、アメリカのインディアナ州に「チベット・モンゴル仏教文化センター」を設立し、米国を初め世界各地でチベット・モンゴル仏教文化の普及に尽力している。仏教芸術の能力にも優れ、彼の制作した「三次元マンダラ」(カーラチャクラマンダラ)は米スミソニアン協会の研究所に貴重な仏教関連資料として保管されている。

Ажаа гэгээний танилцуулга

Ажаа гэгээн нь 1950 оны төмөр бар жилд, Хөх нуурын Бэйс хошуунд монгол малчны гэрт төрсөн. Хоёр настай байхад нь 10-р Банчин Богд 8-р Ажаа Рэнбүүчигээр тодруулсан юм. Төвдийн бурханы шашинд "Рэнбүүчи" нь тулку буюу Гэгээнтэний хувилгаан дүрд олгогддог цол юм. Амдо аялгуунд Ажаа гэдэг нь “аав” гэсэн үг агаад 13-р зууны шашны их шинэчлэгч Зонхов ламын эцгийн хойд дүрээр тодорч, Хөх нуурын орчимд, Богд Зонховын төрсөн газар болох Утаа Гүнбүмд хүргэгдэж хутагтаар өргөмжлөгдөн суужээ.  Гүнбүм хийд бол Зонхов Богд тодорсон газар 6 том Шажны дээд сургуулийн нэг нь агаад Гэлүгвааг үндэслэгч Зонхов ламын төрсөн газар юм. Рэнбүүчи багаасаа Далай Богд, Банчин Богд нараас ном сурч байжээ. 1950-аад оны сүүлээр шажны өөрчлөлтийн хөдөлгөөн эхлэж хийд сүм дацан болон олон нийтэд их зовлон үзүүлсэн юм.Улмаар 1960-аад онд Хятадын Соёлын хувьсгалын аймшигт хөдөлгөөний хар салхиар ном соёлыг хийсгэн үгүй хийсэн. Ийм хатуу цагт ч Рэнбүүчийн ачтай багш нар өөрийн амь насыг үл хайхран Жаяг багш, Цүлтэм Лхагсам нар сайн сэтгэлээр нууцаар ном зааж байсан.  Рэнбүүчи арван хоёроос арван долоон настай байх үед Хятадын бодлого нилээн зөөлөрч Шигацэ дэх Банчин ламын хийд - Даш лхүмбэд суралцаж чадсан. Хятадын Соёлын хувьсгалын үеэр байдал дахин хүндэрч, арван долоогоос хорин найман нас хүртлээ бусад лам нарын хамт хүнд хүчир хар ажлыг хийх болсон.  1979 онд Гүмбум хийдийн хамба ламаар дахин томилогдож, 1980-аад оноос Төвд, Хятадад Буддизм дахин дэлгэрч эхлэхэд Ажаа Рэнбүүчи Гүмбумд шашин номын амьдрал, уламжлалт судалгаагаа сэргээжээ. Рэнбүүчи мөн Гүмбум хийдийг засварлах ажлыг эхлүүлсэн бөгөөд 1991 онд Гүмбумд Улаан загалмай нийгэмлэг ажиллуулах, орон нутагт гамшгийн эсрэг төсөл хэрэгжүүлэх, нутгийн иргэдэд төвд эмнэлгийн эмч, оточ лам нарыг үйлчлүүлэх, хүүхдүүдэд зориулан сургууль босгох зэрэг олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн юм.  1998 онд Гэгээнтэнийг Хятадын Үндэсний Бурхан Шашны Холбооны тэргүүнээр тавих санал ирсэн боловч тэрбээр итгэл бишрэлээ хөсөрдүүлэхгүйн тулд татгалзжээ. Түүний дараа 1998 онд Банчин Богдын хойд төрлийг тодруулахад улс төрийн будлиан гарч, өөрийн нутагт сууж чадахгүйд хүрч Далай ламын тусламжтайгаар АНУ-аас улс төрийн орогнол авснаар Калифорни мужид суух болсон байна. Рэнбүүчи нь Калифорни мужийн Милл Валлейд , Төвдийн Нигүүлсэл, Оюуны Төвийг үндэслэн ажиллуулжээ. 2005 онд Дээрхийн Гэгээнтэн Далай ламаас, Төвд Монголын Буддын Соёлын Төв болон Гүмбумын Жамцэ Лин хийдийг удирдахыг хүссэн захиа хүлээн авсан юмДээрхийн Гэгээнтэний хүсэлтийг хүлээн авч Рэнбүүчи одоо Төвд, Монгол соёлыг сурталчлах, Буддизмыг Баруунд танилцуулах ажил хийж байна.